Дэвсгэр зураг боловсруулах-31.3га
Таван Богд ХолдингсДэлгэрэнгүй мэдээлэл
Таван Богд Холдингс ХХК-ийн 12 га газрыг томосгосон хэлбэрээр 31.3 га газар дээр байр зүйн дэвсгэр зураг боловсруулах ажилд гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй худалдан авалтад оролцохыг урьж байна. Ажил гүйцэтгэх байршил: УБ хот, Хан-Уул дүүрэг 8-р хороо, Морин тойруулга, Наадамчдын талбай Ажил гүйцэтгэх хугацаа: 2026/11/26-2026/12/03 Ажлын задаргаа: • 12 га газрыг томосгосон хэлбэрээр 31.3 га газар дээр байр зүйн дэвсгэр зураг боловсруулах. • Газар доорх инженерийн шугам сүлжээг чагнуулах • Агаарын цахилгааны шугамыг зурагт тусгах • Өндөржилтийн дэвсгэр зураг зуруулах • Эдэлбэр газраас гадагш багадаа 50м томосгож дэвсгэр зургийг боловсруулах • Хамгийн ойрын автозамын өндөржилттэй хэмжиж зурагт тусгаж өгөх Сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах ерөнхий шаардлага: • Тухайн чиглэлээр 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх • Үйл ажиллагаа эрхлэх холбогдох зөвшөөрлүүдийг бүрэн авсан байх • Санхүүгийн чадамжтай байх • Туршлагатай хүний нөөцтэй байх • Инженер техникийн ажилчид тухайн байгууллагад 1 жилээс дээш жил ажилласан байх • Холбогдох чиглэлийн ажлын тусгай зөвшөөрөлтэй байх Дээр дурдсан ерөнхий шаардлагыг бүрэн хангаж буй тохиолдолдтовчийг дарж бүртгүүлнэ үү. Оролцох Сонирхлоо Илэрхийлсэн компаниуд Ажлын даалгаварыг линкээр орж татаж авч, түүнд үндэслэн үнийн саналаа боловсруулж, tender@tavanbogd.com цахим шуудангаар ирүүлнэ үү. Ажлын даалгавар: Ажлын даалгавар Бүрдүүлэх баримт бичгүүд: • Компанийн танилцуулга • Компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар • Ижил төстэй гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл /сүүлийн 5 жил/ • Группийн хэмжээнд хамтарч ажилласан мэдээлэл • Ажиллах хүн хүчний мэдээлэл, танилцуулга • Ажил гүйцэтгэх төлөвлөгөө, хуваарь, хугацаа • Ашиглах техник, багаж хэрэгслийн жагсаалт төлөвлөгөө • Харьяа дүүргийн татварын тодорхойлолт • Санхүүгийн тайлан /Сүүлийн 3 жил/ Холбоо барих Б.Мөнхсаруул/Хангамжийн менежер/99056053 Нээлттэй худалдан авалттай холбоотой асуудал үүссэн тохиолдолд Худалдан Авах Ажиллагааны Хэлтсийн procurement@tavanbogd.com холбогдоно уу. Боломжит гүйцэтгэгч/ нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.