Агуулахын өргөтгөл барилгын иж бүрэн зураг төсөл
Таван Богд Фүүдс Пицца ХХКДэлгэрэнгүй мэдээлэл
“Таван Богд Фүүдс” ХХК Пицца хат агуулахын өргөтгөл барилгын иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлын гүйцэтгэх сонгон шалгаруулах нээлттэй худалдан авалтанд оролцохыг урьж байна. Ажил гүйцэтгэх байршил: ХУД, 25-р хорооны Нисэхийн тойргийн ард байрлах Pizza Hut агуулахын барилгын хашаанд Ажлын дэлгэрэнгүй задаргаа: 1. Барилгын иж бүрэн зураг төслийн ажлыг гүйцэтгэх, холбогдох зөвшөөрлийн ажил 2. Барилгын иж бүрэн зураг төслийн холбогдох зөвшөөрлийг авч, магадлалаар оруулж дүгнэлтийг авах Сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах ерөнхий шаардлага: • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй • НӨАТ төлөгч байх; • Зарласан чиглэлээр сүүлийн 2 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх; • Инженер техникийн ажилтнууд үндсэн ажилтан байх; Дээр дурдсан ерөнхий шаардлагыг бүрэн хангаж буй тохиолдолдтовчийг дарж бүртгүүлнэ үү. Бүрдүүлэх баримт бичгүүд: • Байгууллагын танилцуулга • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар • Холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар • Ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт /сүүлийн 2 жил/ • Санхүүгийн тайлан /Сүүлийн 3жил/ • Үнийн санал Оролцох Сонирхлоо Илэрхийлсэн компаниуд Ажлын даалгаварыг линкээр орж татаж авч, түүнд үндэслэн үнийн саналаа боловсруулж, tender@tavanbogd.com цахим шуудангаар ирүүлнэ үү. Ажлын даалгавар: Ажлын даалгавар Холбоо барих П.Мөнгөнсэлэнгэ/Бизнес хөгжлийн менежер/99005606 Бусад Нээлттэй худалдан авалттай холбоотой асуудал үүссэн тохиолдолд Худалдан Авах Ажиллагааны Хэлтэсийн procurement@tavanbogd.com холбогдоно уу. Боломжит гүйцэтгэгч/ нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.