Гэрлүг Палас төслийн Генератороос цахилгааны дэд өртөө /ХТП/ хүртэлх кабель таталтын ажил
Таван Богд Проперти ХХКДэлгэрэнгүй мэдээлэл
Таван Богд Проперти ХХК-ийн “Генератороос цахилгааны дэд өртөө /ХТП/ хүртэлх кабель таталтын ажил” гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй худалдан авалтад оролцохыг урьж байна. Хийгдэх ажил: • 0.4кВ-ын зэс голтой галд тэсвэртэй хүчний кабель татах, холболт хийх • 0.4кВ-ын зэс голтой галд тэсвэртэй удирдлагын кабель татах, холболт хийх • Хар хоолой сувагчлах • Гадна хүрээ газардуулга угсрах, суурилуулах • Дулааны суваг суурилуулах • Туршилт тохируулга хийх • Барилгын хана цоолсон хэсэгт ус тусгаарлагч хийх • Генератор зөөж суурилуулах • Өдөр тутмын ажлын тайланг захиалагчид хүргүүлэх. 7 хоног бүрийн гүйцэтгэгчийн хуралд оролцож, явцын мэдээлэл өгөх • Баримт бичгийн бүрдэл хангах /м-акт, барилга угсралтын улаан дэвтэр, материалын сертификат, туршилт, хэмжилтийн протокол/ Ажил гүйцэтгэх байршил: ХУД, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, Төв цэнгэлдэхийн хойно Ажил гүйцэтгэх хугацаа: 2026/11/15-2027/05/30 Сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах ерөнхий шаардлага: • Тухайн чиглэлээр 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх • Үйл ажиллагаа эрхлэх холбогдох зөвшөөрлүүдийг бүрэн авсан байх • Санхүүгийн чадамжтай байх • Туршлагатай хүний нөөцтэй байх • Инженер техникийн ажилтнууд тухайн байгууллагад 1 ба түүнээс дээш жил ажилласан байх Дээр дурдсан ерөнхий шаардлагыг бүрэн хангаж буй тохиолдолдтовчийг дарж бүртгүүлж, Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтыг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө tender@tavanbogd.com э-мэйлээр ирүүлнэ үү! Бүрдүүлэх баримт бичгүүд: • Компанийн танилцуулга • Компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар • Ижил төстэй гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл /сүүлийн 3 жил/ • Группийн хэмжээнд хамтарч ажилласан мэдээлэл • Ажиллах хүн хүчний мэдээлэл, танилцуулга • Ажил гүйцэтгэх төлөвлөгөө, хуваарь, хугацаа • Ашиглах техник, багаж хэрэгслийн жагсаалт төлөвлөгөө • Санхүүгийн тайлан /Сүүлийн 2 жил/ • ХАБЭА-н батлагдсан бодлого, журам, тушаал • Үнийн санал драфтын дагуу Ажлын даалгавартай танилцах холбоос: Ажлын даалгавар Холбоо барих Б.Энх-Уянга, Худалдан авалтын Менежер, 95994045 Нээлттэй худалдан авалттай холбоотой асуудал үүссэн тохиолдолд Худалдан Авах Ажиллагааны Хэлтсийн procurement@tavanbogd.com холбогдоно уу. Боломжит гүйцэтгэгч/ нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.