Жампстарт төслийн Шалны тэгшилгээ бетон цутгалтын ажил
Таван Богд Автомотив ХХКДэлгэрэнгүй мэдээлэл
Таван Богд Автомотив ХХК-ийн “Жампстарт төслийн Шалны тэгшилгээ бетон цутгалтын ажил” гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй худалдан авалтад оролцохыг урьж байна. Ажил гүйцэтгэх байршил: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж, “Таван Богд Автомотив” ХХК-ийн байр Ажил гүйцэтгэх хугацаа: 2026/11/15 - 2026/12/15 Сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах ерөнхий шаардлага: • Тухайн чиглэлээр 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх • Үйл ажиллагаа эрхлэх холбогдох зөвшөөрлүүдийг бүрэн авсан байх • Санхүүгийн чадамжтай байх • Туршлагатай хүний нөөцтэй байх • Инженер техникийн ажилчид тухайн байгууллагад 1 жилээс дээш жил ажилласан байх Дээр дурдсан ерөнхий шаардлагыг бүрэн хангаж буй тохиолдолдтовчийг дарж бүртгүүлж, Үнийн санал болон Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтыг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18:00 цагаас өмнө tender@tavanbogd.com э-мэйлээр ирүүлнэ үү! Бүрдүүлэх баримт бичгүүд: • Компанийн танилцуулга • Компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар • Ижил төстэй гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл /сүүлийн 2 жил/ • Группийн хэмжээнд хамтарч ажилласан мэдээлэл • Ажиллах хүн хүчний мэдээлэл, танилцуулга • Ашиглах техник, багаж хэрэгслийн жагсаалт төлөвлөгөө • Санхүүгийн тайлан /Сүүлийн 2жил/ • ХАБЭА-н батлагдсан бодлого, журам, тушаал • Үнийн санал драфтын дагуу /excel file хавсаргасан/ Ажлын даалгавартай танилцах холбоос: Ажлын даалгавар Холбоо барих Э.Гэрэлт-Од, Худалдан авалтын Менежер, 99061574 Нээлттэй худалдан авалттай холбоотой асуудал үүссэн тохиолдолд Худалдан Авах Ажиллагааны Хэлтсийн procurement@tavanbogd.com холбогдоно уу. Боломжит гүйцэтгэгч/ нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.